Монгол, Франц улс цахим засаглалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-25 15:27:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Ерөнхий сайд Л.-Оюун-Эрдэнэ Монгол Улсад өрнөж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”, дархлаажуулах ажлын талаар товч мэдээлж, БНФУ-ын Засгийн газар эрүүл мэндийн шаардлагатай тусламж, дэмжлэг олгосонд талархал илэрхийлэв. Чухал түнш Франц Улстай харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлов.  


Цахим засаглалыг хөгжүүлэх болон “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тусгасан сэргээгдэх эрчим хүч, барилга, хот байгуулалт, уул уурхай, төмөр зам, байгаль орчны салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг Элчин сайд Филипп Мэрлин тэмдэглэв.  


Дэд бүтэц, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, онцгой байдал, нийтийн тээвэр, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ