ОХУ-ын өр 39.9 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-24 09:34:59

МОСКВА. /Ria Novosti/. ОХУ-ын Засгийн газрын өрийн хэмжээ өнгөрсөн онд 39.9 хувиар өсөж, 18.99 их наяд рубльд хүрсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 17.8 хувийг эзэлжээ.


Өнгөрсөн 2020 онд улсын өрийн хэмжээ 5 их наяд 418.2 тэрбум рублиэр нэмэгдсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 18 их наяд 985.6 тэрбум рублийг эзэлжээ хэмээн Тооцооны танхимын материалд дурджээ.


Тооцооны танхимын мэдээлснээр, 2019 онд улсын өрийн хэмжээ 7.8 хувиар өсөж, 976 тэрбум рубльд хүрч байсан аж.


Цар тахлын үеэр өнгөрсөн онд улсын өр нэлээд хэмжээгээр нэмэгдсэн нь эдийн засгийн хувьд томоохон асуудал чирэхгүй хэмээн Оросын Төв банкны санхүүгийн тогтвортой байдлын газрын дарга Елизавета Данилова мэдэгдсэн байна. “Санхүүгийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаагаас гадна макро эдийн засгийн үүднээс бид ямар нэгэн асуудлыг олж хараагүй” хэмээн тэрбээр хэлжээ.

Холбоотой мэдээ