“Нэг хаалга- Нэг шинжилгээ”-гээр халдварын 54 тохиолдол бүртгэгдээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-20 11:17:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-нээс хойш хийсэн "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд COVID-19” халдварын нийт 54 тохиолдлыг илрүүлжээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Эдгээр тохиолдлын 26 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 28 нь тэдний гэр бүл, ойр дотны хүмүүс, найз нөхдөөс халдвар илэрсэн. Тиймээс коронавируст халдвартай нэг хүний ард эрсдэл ямар байгаа нь харагдаж байна. Мөн тодорхой хаяггүй, орон гэргүй хүмүүсийг шинжилгээнд хамруулахад гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн” гэв.

Эдгээр тохиолдол нь:

БГД-ийн 5, 9, 12 дугаар хороо

ХУД-ийн 9, 21 дугээр хороо

СБД-ийн 18 дугаар хороонд шинээр өвчлөл бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ