Уралдааны бүтээлийг ирэх сарын 18 хүртэл хүлээн авна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-02-19 19:35:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 110 жилийн ойн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас уралдаан зарлалаа.

Тус албанаас "Эрхмийн дээд эр хүн" эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрыг 300 мянган төгрөг, дэд байрыг 250 мянган төгрөг, гутгаар байрыг 200 мянган төгрөгөөр шагнах бол "Монгол Улсын зэвсэгт хүчин - 100" гар зургийн уралдааныг мөн хэмжээний шагналаар шагнана.

Харин "Эх орныхоо төлөө зүтгэе"  фото зургийн уралдааны Хүүхдийн насны ангилал (5-12 дугаар анги) нэгдүгээр байр 400 мянган төгрөг, хоёрдугаар байр 350 мянган төгрөг, гуравдугаар байр 300 мянган төгрөгийн шагналтай. Насанд хүрэгчдийн ангилал нь 1.2 сая төгрөгийн шагналын сантай юм байна.

Түүнээс гадна "Цэрэг, эх орны сэдэвт дууг хэн сайн дуулах вэ" уралдааныг зарласан бөгөөд тэргүүн байр 800 мянган төгрөг, удаах байрууд 600 мянган төгрөг, 400 мянган төгрөгийн шагналыг хүртэх юм.

Бүтээлийг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын 212 тоот өрөөнд гуравдугаар сарын 18-ныг хүртэл хүлээн авах юм байна.

Холбоотой мэдээ