Хөвсгөлийн сувилагчид сүүлийн 15 жилийн ажлаа тайлагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-09 15:36:38

Хөвсгөл аймгийн Сувилахуйн албанаас сүүлийн 15 жил орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж 2017-2020 он хүртэлх стратегийг тодорхойлсон “Сувилахуйн удирдлага хамтын оролцоо” сэдэвт зөвлөлгөөн боллоо.

Энэ үеэр Монгол Улсын  хэмжээнд сувилахуйн тусламж үйлчилгээ ямар түвшинд байгаа гэдэг талаар мэдээлэл өгч ирэх онуудад сувилахуйн тусламж үйлчилгээ хөгжүүлэх бодлого стратегийг батлахад аймгийн зүгээс хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлсон байна.

Аймгийн сувилахуйн алба өнгөрсөн 15 жилийн хугацаанд олон үр дүнтэй ажил хийсэн гэдгийг хэлж байлаа. Сувилагч дунд мэргэжилтнүүдийнхээ мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарч ажилласан, иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлээр, хэрхэн яаж үзүүлэх тал дээр болон нийгэм хамт олонлуу чиглэсэн арга хэмжээнүүдийг сувилагч нар эмч нараас илүү мэргэжлийн хүрээнд үзүүлдэг болсон гэнэ.  

Мөн олон улсын сувилагчдын өдрийг угтаж олон нийт, гэр бүл, хувь хүн зорилтот бүлгийнхэнд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж сүүлийн 4 жил ажлаараа улсад тэргүүн болон тусгай байр эзэлсэн амжилт гаргасан байна. Зөвлөлгөөнд ЭМСЯ, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сувилагчдын салбар нийгэмлэг, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, сувилахуйн байгууллага, ахмад сувилагчдын холбоо, Япон болон АНУ-ын сайн дурын мэргэжилтнүүд зэрэг олон төлөөлөл оролцжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ