Хятад улсыг “Торгоны зам” авто ралли уралдааны замаас хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-02-18 10:21:22

МОСКВА. /TASS/. “Торгоны зам” олон улсын авто ралли уралдааныг зохион байгуулах хороо, БНХАУ-ын Автомашин, мотоциклын спортын холбоотой хамтран тус улсыг 2021 оны уралдааны замаас хасах шийдвэр гаргажээ. Энэ талаар тус арга хэмжээний хэвлэлийн алба мэдээлэв.


Ингэснээр “Торгоны зам-2021” олон улсын авто ралли уралдаан долоодугаар сарын 1-нээс 11-ний өдрүүдэд ОХУ, Монголын нутаг дэвсгэрт зохион байгуулагдахаар болж байна.


ОХУ-ын Спортын яам, “FIA” буюу Олон улсын авто машины холбоо, FIM буюу Олон улсын мотоциклын холбоо, Оросын автомашины холбоо, Оросын мотоциклын спортын холбоо уралдааны замыг өөрчлөх саналын талаар тохиролцжээ. Үүнтэй холбоотойгоор тамирчдын мэдүүлгийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс хүлээж авахаар болсон бөгөөд энэ өдрөөс эхлэн тамирчид тэмцээний албан ёсны цахим хуудаст бүртгүүлэх боломжтой.


"Торгоны зам” авто ралли уралдааныг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм. 2020 онд коронавирусний цар тахлыг улмаас хойшлуулжээ.


Холбоотой мэдээ