БНХАУ анх удаа ЕХ-ны хамгийн том худалдааны түнш болжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-16 09:52:57

БЭЭЖИН. /Kommersant/. БНХАУ түүхэндээ анх удаа Европын Холбооны хамгийн том худалдааны түнш болжээ.


Тус улс АНУ-ыг ардаа орхисноор тийнхүү энэ байр сууринд шилжин орсон тухай Европын Комиссын статистик тайланд дурдсан байна. 


Өнгөрсөн онд Хятадаас нийлүүлсэн ЕХ-ны импортын хэмжээ 5.6 хувиар өсөж, 383.5 тэрбум еврод хүрсэн бол Хятад руу хийсэн экспортын хэмжээ 2.2 хувиар өсөж, 202.5 тэрбум еврод хүрчээ. Харин АНУ-д энэ үзүүлэлт эсрэгээрээ байжээ. Тодруулбал, ЕХ-нд хийсэн Америкийн импорт 13.2 хувиар унаж, 202 тэрбум еврод хүрсэн бол ЕХ-ны АНУ-д хийсэн экспорт 8.2 хувиар багасаж, 353 тэрбум еврод хүрчээ.


Цар тахлаас гадна Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарсан үйл явдал нь худалдааны динамик өөрчлөгдөхөд багагүй хэмжээнд нөлөөлжээ.


ЕХ, БНХАУ-ын худалдааны хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж буй бөгөөд ЕХ-ны хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүн Хятадын экспортоос ихээхэн хамааралтай байдаг гэсэн дүгнэлтийг Германы “MERICS” хүрээлэнгийн эрдэмтэд гаргаж байсан аж. ЕХ-ны нийт 5.6 мянган төрлийн бараа бүтээгдэхүүнээс 659 нь Хятадын нийлүүлэлтээс хамааралтай гэж тэд үзсэн байна. 


ЕХ-ны нэг хэсэг байхаа больсон Их Британийн хувьд худалдааны хэмжээгээр гуравдугаарт жагссан бол ОХУ энэ үзүүлэлтээр тавдугаарт жагсав.

Холбоотой мэдээ