Бахрейн Оросын вакциныг бүртгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /TASS/. ОХУ-ын "Спутник V” коронавирусний вакциныг Бахрейн улсад бүртгэгдсэн тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлэв.
Тус сангийн мэдээлэлд дурдсанаар, Бахрейн улсын Үндэсний эрүүл мэндийн зохицуулах газар (NHRA) Оросын коронавирусний вакциныг эмнэлзүйн нэмэлт туршилт явуулахгүйгээр түргэвчилсэн журмаар бүртгэжээ.
Бахрейн "Спутник V" вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон 24 дэх улс болсон байна.
Тус улсын эрх баригчид нэгдүгээр сарын сүүлчээр Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн бүтээсэн коронавирусний вакциныг бүртгэжээ. Үүнээс өмнө өнгөрсөн оны 11 дүгээр сард коронавирусний халдвар авсан хүмүүстэй ойр ажилладаг хүмүүсийг вакцинжуулах зорилгоор Хятадын “Sinopharm” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн бол 12 дугаар сарын эхээр Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын вакциныг бүртгэжээ.
Бахрейны Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 100 мянга орчим хүн халдвар авч, 400 орчим хүн нас нарсан байна.