БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурной мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2021-02-11 13:18:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурной мэндчилгээ дэвшүүлэв.


Амар байна уу, хүндэт найз нөхөд өө!

 

          Билгийн тооллын шинэ жил, Цагаан Сарын баярын мэндийг чин сэтгэлээсээ дэвшүүлье!

          Цагаан сар бол монгол түмний хамгийн их хайрлаж, хүндэлдэг баярын нэг юм. Энэ баяр нь байгаль сэргэх, хүний ​​оюун санаа ариусах, гэгээрэхийг  бэлгэддэг бөгөөд урт удаан, тэсгим хүйтэн Монголын өвөл дуусаж, удаан хүлээсэн хавар эхлэх гэж байгааг илтгэдэг.

          Энэхүү эелдэг, жинхэнэ утгаараа гэр бүлийн баяр нь үр хүүхэд, ач зээ нартаа эртний үндэсний зан заншил, уламжлалыг танилцуулан, залуу хойч үедээ ард түмнийхээ соёл, түүхийг эрхэмлэн хадгалах, өвөг дээдэс ахмад үеэ хүндлэн дээдлэхийг сургадаг билээ.

       Энэ жилийн Цагаан Сар өнгөрсөн жилийн адил дэлхий нийтээрээ коронавирусний цар тахлын эсрэг тэмцэж байгаа учир хязгаарлалт үйлчилж, найз нөхөд, дотны хүмүүстэйгээ уламжлалт золголт хийх боломжгүй болгож байна.         

        Мэдээжийн хэрэг, түр зуурын бэрхшээлийг үл харгалзан Цагаан сар танай гал голомтыг бадрааж, итгэл найдварыг төрүүлж, хүсэл мөрөөдлөө биелүүлж, танай гэр бүлд хайр, аз жаргал, харилцан ойлголцол ноёрхох болно гэдэгт би итгэлтэй байна!

 

          Эрхэм нөхөд өө!

 

        Та бүхэнд эрүүл энх, энх тайван, сайхан сэтгэл, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

       Хүндрэл, бэрхшээлүүд өнгөрсөн хугацаанд үлдэж, мөн ирж буй Шинэ жил гэр оронд тань баяр баясгалан, гэгээтэй өөрчлөлт, хөгжил цэцэглэлт, эв найрамдал, аз хийморийг авчрах болтугай!

 

                                                                   

Холбоотой мэдээ