УОК-ын Шуурхай штабын бүрэлдэхүүнд дэд сайд нар ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-10 19:58:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайдын тушаалаар, УОК-ын дэргэдэх Шуурхай штабын бүрэлдэхүүнд бүх яамны дэд сайд нарыг оролцуулахаар болсныг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр мэдээллээ. 


Өмнө нь зөвхөн ОБЕГ болон түүний харьяа байгууллага Шуурхай штабыг удирддаг байсан. Ингэснээр, салбар хооронд мэдээлэл дамжуулахад ойлгомжгүй байдал үүсэх, цаг алдах асуудал байсан тул дэд сайд нарыг оролцуулах нь зөв гэж УОК үзжээ.


Дэд сайд нарыг Шуурхай штабт оролцуулснаар, бүх шатанд ажлын хариуцлага бий болгож, эзэнжүүлэх, шат шатанд үл ойлголцол гарахгүй байх сайн талтайг Шадар сайд тэмдэглэв.

Холбоотой мэдээ