Биатлоны ДАШТ-нд оролцох тамирчнаас халдвар илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-02-10 18:25:45

ПОКЛЮКА. /TASS/. Словенийн Поклюка хотод эхэлж буй биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Австрийн шигшээ багийн нэг тамирчин, хэвлэл мэдээллийн байгууллагын хоёр ажилтны шинжилгээгээр коронавирусний халдвар илэрчээ.


Олон улсын биатлоны холбооны (IBU) хэвлэлийн албанаас мэдээлсэнээр, 770 хүнийг нэмж шинжилгээнд хамруулсан бөгөөд тамирчдын дунд халдвар илрээгүй байна.


Биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 10-21-ний хооронд болох бөгөөд холимог буухиа уралдаанаар эхлэх юм.

Холбоотой мэдээ