Сэлэнгэ мөрөнд унасан хоёр иргэнийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-08 14:23:33

Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт Сэлэнгэ мөрөнд гүүр барьж байсан хоёр иргэн хөвдөг гүүрний хэсгийн хамт тасран урссанаас унаж амиа алдахад хүрчээ.

Аймгийн онцгой байдлын аврагчид шуурхай ажиллаж хоёр иргэнийг уснаас гаргаж амь насыг аварсан байна. Хоёр иргэний биеийн байдал нь хэвийн байгаа гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллэв. Аврагчид одоо урссан гүүрийг уснаас гаргахаар  ажиллаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ