“Johnson & Johnson” вакцинаа ӨАБНУ-д бүртгүүлэх хүсэлтээ өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-02-08 17:24:24

ПРЕТОРИ. /TASS/. Америкийн “Johnson & Johnson” корпорац коронавирусний вакцинаа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад /ӨАБНУ/ бүртгүүлэх хүсэлтээ өгсөн тухай тус улсын “eNCA” телевиз мэдээлжээ.


Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн вакцин ӨАБНУ-д тархсан “501.V2” хувилбарын эсрэг үр дүнтэй эсэх нь эргэлзээтэй байгаа тул “Johnson & Johnson”-ы вакциныг хэрэглэх зөвшөөрлийг эрх баригчид ойрын өдрүүдэд өгч магадгүй гэж тус телевиз мэдээлсэн байна. ӨАБНУ-ын Засгийн газар “Johnson & Johnson” компанитай 9 сая тун коронавирусний вакцин худалдан авах гэрээ байгуулсан боловч вакциныг нь хэрэглэх зөвшөөрлийг одоогоор өгөөгүй байгаа аж.


Өмнөд Африкт тархсан “501.V2” хувилбарын эсрэг “сул” үр дүн үзүүлсэнтэй холбоотойгоор “AstraZeneca” компанийн вакцинаар хүн амаа вакцинжуулах бэлтгэл ажлыг түр зогсоосноо тус улсын Эрүүл мэндийн сайд Звелини Мкизе ням гарагт мэдэгдсэн юм. “AstraZeneca”-гийн 1 сая тун вакциныг Өмнөд Африк Энэтхэгээс хоёрдугаар сарын 1-нд хүлээж авсан байна.



Холбоотой мэдээ