Малын шимэгчтэх өвчний өвчлөл 2,6 хувиар буурсан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-06 14:12:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд өнгөрсөн онд давхардсан тоогоор 89,6 сая мал, амьтан хамрагдахаас 79,8 сая мал хамрагдаж, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө 89 хувийн гүйцэтгэлтэй биелж, өвчлөл 2,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Улсын хэмжээнд 51,1 сая малыг угаалганд хамруулж, гүйцэтгэл 79 хувьтай, туулгалтад 15,8 сая мал хамрагдаж, гүйцэтгэл 117 хувь, боловсруултад 8,4 сая мал хамрагдаж, гүйцэтгэл 127 хувьтай, үхрийн арьсны гуурын боловсруултад 4,5 сая үхэр хамрагдаж, гүйцэтгэл 96 хувьтай биелсэн байна.



Улсын хэмжээнд бог мал угаалгын  836 суурин ванн ашиглаж байна. Орон нутагт мал угаалгын суурин болон зөөврийн ванн хэрэгцээг хангаснаар мал шимэгчтэх өвчнөөс эрүүлжиж малын тарга хүч нэмэгдэж, малын гаралтай түүхийн эдийн чанар, гарц нэмэгдэх юм.


Мал сүрэгт шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгэснээр малын арьс, ширний амьд үеийн гэмтэл 2019 оноос 5 хувиар буурсан мэдээ байна.



Холбоотой мэдээ