"Парис 21" ОУБ-ын дэд захирал Франсуа Фонтенаутай ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахимаар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-06 14:01:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр "Парис 21" Олон улсын байгууллагын дэд захирал ноён Франсуа Фонтенаутай цахимаар уулзалт зохион байгуулав.


Уулзалтын үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа салбарын бодлогыг шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд тулгуурлан тодорхойлж, статистик, тоон мэдээлэлд үндэслэн гаргах талаар анхаарч ажиллахаа онцлов.


"Парис 21" ОУБ-ын дэд захирал ноён Франсуа өмнөх хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай цаашид хамтран ажиллахаа мэдэгдэж нарийвчилсан төлөвлөгөө гаргахаар тохиролцсон байна.

Холбоотой мэдээ