“Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшигчдийг зарлажээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-04 13:34:08

НЬЮ-ЙОРК. /NBC/.  “Алтан бөмбөрцөг” наадмын 25 төрөлд  нэр дэвшигчдийг зарлажээ. 

Сесиль де Миллийн нэрэмжит шагналыг Оскарын дөрвөн удаагийн шагналтан, 83 настай Америкийн жүжигчин Жейн Фонд хүртэх нь тодорхой болжээ. Харин Кэрол Бернеттийн нэрэмжит шагналыг “Emmy”-гийн зургаан удаагийн шагналтан 98 настай зохиолч, найруулагч, продюсер Норман Лир хүртэх аж.


“Шилдэг драм кино” төрөлд

"The Father”, найруулагч Флориан Зеллер

"Nomadland”, найруулагч Хлои Жао

"Mank”, найруулагч Дэвид Финчер

"Promising Young Woman”, найруулагч Эмиральд Феннел

"The Trial of the Chicago", найруулагч Аарон Соркин

 “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд

"Another Round, найруулагч Томас Винтенберг

"La Llorna, найруулагч Хайро Бустаманте

"The Life Ahead, найруулагч Эдоардо Понти 

"Minari”, найруулагч Ли Айзек Чун 

"Two of Us, найруулагч Жордан Пил

 

“Шилдэг инээдмийн болон мюзикл телевизийн цуврал” төрөлд  "The Great, “Emily in Paris”, “The Flight Attendant”, "Schitt's Creek", “Ted Lasso” цувралууд нэр дэвшжээ. Харин “Шилдэг драм телевизийн цуврал” төрөлд "The Mandalorian”, "The Crown, "Ozark, "Lovecraft Country”, "Ratched” кинонууд нэр дэвшиж “Шилдэг богино хэмжээний цуврал, кино” төрөлд "The Queen’s Gambit” ,"Normal People”, "Small Axe, "Unorthodox”, "The Undoing” кинонууд өрсөлдөх аж.


“Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд жүжигчин Энтони Хопкинс, Риз Ахмед, Гари Олдман, Тахар Рахим, Чедвик Боузман нар нэр дэвшсэн бол Драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд Фрэнсис МакДорманд, Ванесса Кирби, Андра Дэй, Кэри Маллиган, Виола Дэвис нар өрсөлдөх юм.


“Инээдмийн эсвэл мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Саша Барон Коэн, Жеймс Корден, Лин-Мануэль Миранда, Энди Сэмберг, Дев Патель нар Инээдмийн эсвэл мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд Мария Бакалова, Мишель Пфайффер, Кейт Хадсон, Розамунд Пайк, Тейлор-Жой нар өрсөлдөхөөр болжээ.  


Netflix” стриминг үйлчилгээ үзүүлэгч платформд байршуулсан нийт 42 кино, уран бүтээл дээр ажилласан найруулагч, зохиолч, жүжигчид нэр дэвшсэн бол “Amazon” болон “Hulu” компанийн стриминг үйлчилгээнээс 10 уран бүтээл болон ураан бүтээлч шагналын төрөлд өрсөлдөнө.


Кино, телевизийн салбарт байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлэн олгодог “Алтан бөмбөрцөг”-н 2020 оны 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 2021 оны 2 дугаар сарын 28-нд болох юм. Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор наадмыг цахим хэлбэрээр явуулах юм.

Холбоотой мэдээ