АНУ коронавирусний вакцин тариулсан иргэнээс ч шинжилгээний бичиг шаардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-01-27 09:54:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ цар тахалтай тэмцэх үүднээс гадаадын иргэдийг улсынхаа хилээр нэвтрүүлэхдээ хэд хэдэн шаардлага тавьдаг болсон талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.


Үүнд:


1. Бразил, БНХАУ, Иран, ИБУИНХУ, Ирланд, Шенгений бүсийн 26 улс, ӨАБНУ-д сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын иргэнийг АНУ-ын хилээр  нэвтрүүлэхгүй. Энэхүү хөдөлгөөний хязгаарлалтад АНУ-ын иргэн, байнгын оршин суугчид, тэдгээрийн гэр бүл, эцэг эх, 21 нас хүрээгүй хүүхдүүд, A эсхүл G визтэй гадаадын дипломат ажилтан, C эсхүл D визтэй нисэх багийн гишүүд хамаарахгүй.


2. АНУ-д ирэх нийт зорчигчдод онгоцонд суухаасаа өмнөх 72 цагийн дотор өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.


3. Хоёроос дээш насны зорчигчид АНУ-ын иргэн эсхүл байнгын оршин суугч байхаас үл хамаарч PCR шинжилгээний сөрөг хариугаа үзүүлж байж онгоцонд суух болно. Энэ шийдвэр нь коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан зорчигчдод мөн хамаатай бөгөөд сүүлийн 3 сарын хугацаанд “COVID-19” халдвар тусаад эдгэсэн зорчигчдын хувьд эдгэсэн тухай болон аялахад эрсдэлгүйг нотолсон эмчийн магадлагаа үзүүлэх шаардагатай. 


4. АНУ-д очсон бүх зорчигч 7 хоног өөрийгөө тусгаарлана.

Холбоотой мэдээ