Д.Нямхүү: Цаашид алдаа дутагдал гаргахгүй ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-20 13:21:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр орой "Өргөө" төрөх газарт амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасан нь олон нийтийн бухимдлыг хүргэсэн юм. Энэ асуудалтай холбогдуулан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр уучлалт хүсэв.


Тэрбээр хэлэхдээ, “Өчигдөр амаржих газраас коронавируст халдвартай иргэнийг ХӨСҮТ рүү зөөх явцад алдаа дутагдал гаргасан. Үүнийг бид хүлээн зөвшөөрч, амаржсан эх болон түүний ар гэрээс нь уучлалт гуйсан. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан дахин уучлалт хүсэж байна. Цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй ажиллана” гэв.



Холбоотой мэдээ