4.2 сая толгой малыг халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-20 12:23:49

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мал эмнэлгийн газраас шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд өнгөрөгч 2020 онд 4161.8 мянган толгой малыг угаалгад, 690.0 мянган толгой малыг туулгалтад, 474.5 мянган толгой малыг гадна шимэгчийн боловсруулалтад, 142.0 толгой үхрийг гуурын боловсруулалтад нийт 4.2 сая толгой малыг эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамруулсан байна.

Харин бруцеллёз өвчний вакцинжуулалтад нийт 1.3 сая толгой төл малыг хамруулахаар төлөвлөснөөс 1.2 сая толгойг вакцинжуулалтад хамруулж,  гүйцэтгэл 89.1 хувьтай байна.

Аймгийн хэмжээнд зонхилон тохиолддог 10 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд вакцинжуулалтад 1454.0 мянган толгой мал хамруулахаас 1450.0 мянган толгой малыг хамруулж, вакцинжуулалт гүйцэтгэл  99.7 хувьтай байна.


Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад Хайрхан, Батцэнгэл, Өлзийт, Эрдэнэмандал, Цэцэрлэг суманд 5748 өрхийн нийт 1179.9 мянган толгой малд вакцинжуулалт хийж, гүйцэтгэл 97 хувьтай байна.

Мал сүргийг халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 263.7 мянган м.кв малын хашаа хороо, худаг уст цэг, 71.3 мянган м.кв бэлчээр, 3.2 мянган м.кв агуулах, зоорь, түүхий эд хадгалах цэг, 28.0 мянган м.кв устгалын цэг  нийт 543.0 мянган м.кв талбайг Hi cop, хлорын шохой, керолин зэрэг халдваргүйжүүлэх бодисоор зааврын дагуу  халдваргүйжүүлэлт хийжээ.

Холбоотой мэдээ