УИХ-ын гишүүд авлигын эсрэг сургалтад хамрагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-01-19 10:37:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Тамгын газартай хамтран УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх, туслахуудад авлигын эсрэг  цахим сургалтыг өчигдөр зохион байгуулжээ.


“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь” сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар тус тус танилцуулга, мэдээлэл хийв.


Сургалтад УИХ-ын Тамгын газрын болон УИХ-ын гишүүдийн ажлын албаны 68 албан тушаалтныг хамруулсан байна.


Холбоотой мэдээ