Наад зах нь 3 хүүхэдтэй болохыг Туркийн Ерөнхийлөгч уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-06 09:20:50

АНКАРА. /ВВС/. Туркийн Ерөнхийлөгч Ресеп Таийп Эрдоган эх хүн болохоос татгалздаг эмэгтэй хүнийг “төгс бус эмэгтэй” гэж тодорхойлоод,  наад зах нь гурван хүүхэдтэй болохыг эмэгтэйчүүдэд уриаллаа.

Тэрбээр хэлэхэдээ “ажил мэргэжлийн замаар дэвшин амжилттай яваа эмэгтэйчүүдийг би дэмждэг. Харин энэ нь хүүхэдтэй болоход “саад” болдог байж болохгүй” гэжээ.

Эрдоган Истанбул хотноо Туркийн Эмэгтэйчүүд ба Ардчиллын холбооны хуралд оролцон үг хэлсэн байна.

Түүний уг мэдэгдэл нь эмэгтэйчүүд ба тэдний нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар дахин маргаан дагууллаа.

Жирэмслэлтээс сэргийлэхгүй байж, олон хүүхэд төрүүлэхийг өнгөрсөн долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Эрдоган лалын шашинтнуудад уриалж байсан юм.

Өнгөрсөн сарын 30-нд тэрбээр телевизээр үг хэлэхдээ “лалын шашинтан ямар ч гэр бүл” төрөлтийг хязгаарлаж, гэр бүлээ төлөвлөх шаардлагагүй” гээд “бид үр удмаа өнөр өтгөн болгоно” гэж байжээ.

Эрдоган нь Туркийн ерөнхий сайдаар 12 жил ажилласныхаа дараа 2014 оны наймдугаар сард ерөнхийлөгч болсон билээ.

Тэрбээр дөрвөн хүүхэдтэй ажээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ