Вакцин хийлгэсэн хүмүүст хөл хорионы хязгаарлалтыг сулруулахыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-18 12:31:00

БЕРЛИН. /DW/. COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст хөл хорионы хязгаарлалтуудыг сулруулах хэрэгтэй гэж Германы Гадаад хэргийн сайд Хэйко Маас мэдээлжээ.


“Вакцин хийлгэсэн хүмүүст үндсэн эрхээ эдлэх боломжийг олгох хэрэгтэй. Тэдэнд зоогийн газар, кинотеатраар үйлчлүүлэхийг зөвшөөрөх хэрэгтэй” гэж Х.Маас “Bild am Sonntag” сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.  


Хэрэв зөвхөн вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс зоогийн газар, кинотеатраар үйлчлүүлэх боломжтой болбол бие биедээ эрсдэл учруулахгүй болно гэж тэрбээр үзэж байна.


Харин Германы Засгийн газрын бусад гишүүний хувьд вакцин хийлгэсэн хүмүүст хязгаарлалтуудыг сулруулахын эсрэг байр суурьтай байгаа ажээ. 

Холбоотой мэдээ