Баян-Өлгий аймагт мах, гурилын үнэ өмнөх оныхоос 8-20 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-11 16:45:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс энэ оны эхний долоо хоногийн үнийн мэдээллийг гаргажээ. Судалгаанд өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүнийг хамруулсан байна.

Оны эхний 7 хоногийн судалгаагаар 1 кг үхрийн ястай махны үнэ 7834 төгрөг болж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 166 төгрөгөөр буурсан ч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 584 төгрөгөөр буюу 8.1 хувиар өсжээ.

Харин 1 кг хонины ястай мах 8 мянган төгрөгийн үнэтэй, өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд байна. Гэхдээ энэ нь өмнөх оныхоос 1333 төгрөг буюу 20 хувиар өссөн үзүүлэлт аж.

Аймгийн хүнсний захад шуудайгаар худалдаж буй нэг кг нэгдүгээр зэргийн “Алтан тариа” гурилын үнэ /1227 төгрөг/ өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.1 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 төгрөгөөр буюу 19.5 хувиар өссөн байна.

Холбоотой мэдээ