Саудын Арабын хаан коронавирусний вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-09 12:36:53

МОСКВА. /TASS/. Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд коронавирусний вакцины эхний тунг хийлгэжээ. 

Вакцин хийлгэсний дараа хааны бие ямар байгаа талаар мэдээлэл өгөөгүй байна. 

Саудын Арабын Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарын хяналтын газар Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын гарган авсан вакциныг бүртгэн авч, хэрэглэх зөвшөөрлийг 12 дугаар сарын эхээр олгожээ.

Иргэдийг 12 дугаар сарын 17-ноос вакцинжуулж эхэлжээ. Вакцины төвүүд бүх бүсэд нээгдсэн байна. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж, тэргүүн Шадар сайд, Батлан хамгаалахын сайд Мухаммед бен Сальман Аль Сауд 12 дугаар сарын 25-нд вакцин хийлгэсэн байна. 

Холбоотой мэдээ