Столтенберг: ОХУ-тай зөрчилдөхийг НАТО хүсэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-06-03 09:57:09

БЕРЛИН. /TASS/. НАТО-гийн гишүүн орнууд ОХУ-тай зөрчилдөх бодолгүй байна гэж тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв.

"Бид ОХУ-тай зөрчилдөхийг хүсэхгүй. Харин эсрэгээрээ бид ОХУ-тай ажил хэрэгч харилцаатай байхыг эрмэлзэж байна" гэж тэрбээр Германы Канцлер Ангела Меркельтэй хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр дурджээ.

Мөн тэрбээр “бид улс төрийн яриа хэлцээ хийх арга замуудыг нээлттэй байлгаж байгаа. Нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед яриа хэлцээ хийх нь илүү чухал юм” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ