Эль-Фаллужа хотыг долоо хоногийн дотор чөлөөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-06-03 09:48:07

БАГДАД./Sputnik/. Иракийн Эль-Фаллужа хотыг долоо хоногийн дотор “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх ёстой гэж Ардыг дайчилгааны хүчийг /PMF/ хариуцсан Иракийн Засгийн газрын төлөөлөгч Бассам Аль Хуссайни мэдэгдэв.

Иргэдийн амь насыг хохироохоос сэргийлэх үүднээс Эль-Фаллужа хотыг чөлөөлөх ажиллагааг түр хойшлуулсан гэж тэрбээр онцлон дурдлаа.

Хэдэн зуун мянган сайн дурын дайчдаас /ихэнх нь шиитүүд/ бүрдэх Ардын дайчилгааны хүч нь сүүлийн үед Иракийн Батлан хамгаалах яамны удирдлагын дор тус улсын газар нутгийг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх ажиллагааг явуулж байгаа юм.

Иракийн Зэвсэгт хүчин болон Ардын дайчилгааны хүчнийхэн АНУ-ын цэргийн агаарын дэмжлэгтэйгээр өнгөрсөн сарын 22-нд Эль-Фаллужа хотыг чөлөөлөх ажиллагааг явуулж эхэлсэн билээ. Харин ажиллагааны хоёр дахь долоо хоногоос давших ажиллагааг зогсоосон байна. 

Бассам Аль Хуссайни-гаас уг хотыг  чөлөөлөхийн ач холбогдлын талаар асуухад тэрбээр хариулахдаа “миний бодлоор “Лалын улс” бүлэглэл нуран унана” гэсэн байна.

“Лалын улс” бүлэглэлийн дарсны дараа Засгийн газрыг ард иргэдтэй эвлэрүүлж, хотыг сэргээн босгоход цаг хугацаа их орно гэдгийг тэрбээр онцолжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ