Лавров, Керри нар террорист бүлэглэлүүдтэй тэмцэх асуудлыг хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар утсаар ярьж, “Жабхат Аль-Нусра” террорист бүлэглэлтэй тэмцэх хамтарсан ажиллагааны талаар хэлэлцлээ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлэв.
Сирийн байдал, ялангуяа Жабхат Аль-Нусра” болон бусад террорист бүлэглэлүүдтэй тэмцэхийн тулд хамтарсан арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар хоёр сайд ярилцсан байна.
Мөн тэд Палестин-Израилийн асуудлыг энхийн замаар зохицуулах асуудлыг хэлэлцжээ.
Д.Нямтулга