Америкийн гурван бөмбөгдөгч онгоц Их Британид иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-06-02 09:54:22

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ “B-52” бөмбөгдөгч онгоцуудаа Их Британи руу илгээлээ. Эдгээр онгоцууд Европ дахь Америкийн цэргийн командлалын “Балтын тэнгисийн үйл ажиллагаа” цэргийн сургуулилтад оролцох ажээ.

АНУ гурван “B-52” бөмбөгдөгч онгоцоо цэргийн сургуулилтад оролцуулахаар Европ руу илгээлээ гэж тус улсын Стратегийн командлал мэдэгдэв.

“Гурван “B-52” бөмбөгдөгч онгоцыг Их Британи руу илгээсэн бөгөөд эдгээр онгоцууд АНУ-ын Европ дахь цэргийн командлалын зохион байгуулж буй “Балтын тэнгисийн үйл ажиллагаа-16” /BALTOPS/, “Saber Strike-16” болон АНУ-ын Африк дахь цэргийн командлалын “Just Hammer” цэргийн сургуулилтуудад тус тус оролцоно” гэж мэдэгдэлд дурджээ.

Эдгээр бөмбөгдөгч онгоцууд гурав дахь жилдээ Их Британид болдог цэргийн сургуулилтад оролцож байгаа нь энэ юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ