АНУ-Хятадын Дээд түвшний уулзалтууд ирэх долоо хоногт эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРРОМ. /Prensa Latina/. Стратегийн бодлого ба эдийн засгийн асуудлаарх АНУ-БНХАУ-ын 8 дахь удаагийн яриа хэлэлцээ болон Иргэд солилцооны талаарх 7 дахь удаагийн дээд түвшний зөвлөлдөх уулзалт ирэх долоо хоногт Бээжин хотноо эхэлнэ гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Энэ сарын 6-7-нд жил тутмын дээрх уулзалтууд болох аж.
Стратегийн бодлого ба эдийн засгийн асуудлаарх 8 дахь удаагийн яриа хэлцээг БНХАУ-ын талаас Ерөнхий сайдын орлогч Ван Ян, Төрийн зөвлөх Ян Зечи, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Сангийн сайд Жейкоб Лью нар даргалах юм.
Харин Хүмүүс солилцооны талаарх 7 дахь удаагийн Дээд түвшний зөвлөлдөх уулзалтыг Хятад улсын талаас Шадар сайд Лю Яндун, АНУ-ын талаас Ж.Керри даргалан явуулах ажээ.
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лу Каны мэдэгдсэнээр, боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, эрүүл мэнд, спортын салбарын солилцоо, хамтын ажиллагаа зэрэг асуудлыг уулзалтын үеэр хэлэлцэх гэж байна.
Стратегийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, санал зөрөлдөөнтэй асуудлуудыг зохистой арга замаар шийдвэрлэхийн тулд БНХАУ хамтран ажиллах эрмэлзэлтэй байна гэж Лу Кан онцлон тэмдэглэлээ.
Г.Доржханд