В.Путин Жо Байденд сонгуульд ялсанд баяр хүргэлээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-12-15 16:02:04

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Жозеф Байденд цахилгаан илгээж, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд баяр хүргэлээ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.


В.Путин түүнд өндөр амжилт хүсээд, дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад онцгой үүрэг хариуцлагыг хүлээдэг ОХУ, АНУ санал зөрөлдөөнтэй байгаа хэдий ч дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа олон асуудал, сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Миний хувьд Тантай хамтран ажиллахад бэлэн байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 


Сонгогчдын коллегийн санал хураалтын дүнд Жо Байден 306 санал авсан бол сонгогчдын төлөөлөгчдийн 232 нь Цагаан ордны одоогийн тэргүүнийг дэмжжээ. Санал хураалтын дүнг АНУ-ын Конгресс нэгдүгээр сарын 6-нд батлах ёстой юм. Дональд Трамп одоогоор ялагдсанаа хүлээн зөвшөөрөөгүй байна. 

Холбоотой мэдээ