Дөрвөн сумын Засаг даргыг томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-14 18:12:57

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын захирамжаар үлдсэн дөрвөн сумын Засаг даргыг томиллоо.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу ээлжит сонгуулийн үр дүнгээр бий болсон сумдын ИТХ-ын анхдугаар хуралдаанаас ирүүлсэн санал, хууль хяналтын байгууллагын дүгнэлтийг харгалзан аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны дугаар Б/64 захирамжаар 21 сумын Засаг даргыг томилон үүрэгт ажлыг хүлээлгэн өгсөн. Харин үлдсэн сумд болох Батсүмбэр, Угтаалцайдам, Баяндэлгэр, Борнуур сумын Засаг дарга нарыг томилж үүрэгт ажлыг нь хүлээлцэх үйл ажиллагааг цахимаар зохион байгууллаа. Цахим хурлын үеэр аймгийн удирдлагууд нөхцөл байдалтай холбогдуулан цаашид анхаарах асуудлаар үүрэг чиглэл өгсөн юм.

 

Холбоотой мэдээ