Монголын мэдээллийн сайт Казахстаны нэр хүндтэй шагналыг хүртжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-14 16:02:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн яамнаас “Urker awards 2020” хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг тодруулжээ.

“Urker awards 2020”-ын гадаадын шилдэг мэдээллийн вэб сайтуудад олгодог шагналыг энэ удаад ОХУ-ын www.tass.ru, Монголын www.kaznews.mn сайтад хүртээж, 1 сая тенгегийн урамшуулал олгожээ.

www.kaznews.mn сайтыг 2011 онд үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын өдөр тутмын мэдээ мэдээлэл, нийтлэл, ярилцлагуудыг казах хэлээр олны хүртээл болгодог юм. 

Холбоотой мэдээ