Сурч мэдсэнээ эргэн дүгнэх өртөөчилсөн үйл ажиллагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-31 14:37:39

Баян-Өлгий аймгийн Зайд сургууль нь " Бид сурч мэдсэнээ амьдралд хэрэгжүүлж чадна" уриан дор явагдсан "Эргэн дүгнэх өртөөчилсөн үйл ажиллагаа"-г Дэлхийн зөн ОУБ-ын ивээн тэтгэлгээр  зохион явууллаа.

“Бид-ногоон байгууламжийг бий болгож чадна”,“ Бид-дүрслэн урлаж, бүтээж чадна”,“ Бид- тооцоолон бодож чадна”, “ Бид-гоо зүйг мэдэрч чадна ”,“ Бид-түүх соёлоо эрхэмлэдэг”,“Бид- физик, химийн ертөнцөөр аялаж чадна”, ”Бид-аюулгүй орчинд амьдрах эрхтэй", "Бид-гадаад ертөнцөөр аялаж чадна" есөн өртөөгөөр аялуулсан нэгтгэн дүгнэх үйл ажиллагаа Цөм хөтөлбөрийн үзэл баримтлалаар явагдсан, бүх хичээлүүдийн агуулгыг тусгасан, мэдсэн сурсан онолын мэдлэгээ амьдрал практикт хэрэглэх чадварыг төлөвшүүлсэн оновчтой үйл ажиллагаа болжээ. 

Амжилттай сайн зохион байгуулсан чиглүүлэгч багш нар болон удирдан зохион явуулсан сурагчдад болон оролцсон 104 сурагчдад талархал илэрхийлж байна.  Багийн нийт оноогоор Б. Мереке ахлагчтай "LIKE"баг 1-р байр Асемай ахлагчтай, "Эрвээхий" баг 2-р байр, Ж.Жантайлах "Кыран" баг 3-р байр тус тус эзлэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ