Улаанбурхан өвчний дархлаажуулалт 80,1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-31 14:31:25

Хөвсгөл аймагт Улаанбурхан өвчний дархлаажуулалтанд нийт хамрагдах залуусын 80,1 хувь нь хамрагджээ.

Аймгийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтанд хамрагдах залуусын идэвхийг өндөр байна гэж үзэж байгаа ажээ. Мөн явуулын үйлчилгээ гаргасанд иргэд идэвхитэй хамрагдсан төдийгүй өвчлөл буурсан үзүүлэлттэй байгаа учраас хамрагдаж амжаагүй залуусыг амжиж вакцинаа хийлгэх шаардлагатайг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн анхаарууллаа. Тус аймагт дархлаажуулалттай холбоотойгоор НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэнд спортын яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс баг ирж хяналт үнэлгээ хийн ажиллаж байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ