Цагаан ордныг түр хугацаагаар хаав

Дэлхийд | Сонин хачин
nyamtulga@montsame.mn
2016-05-31 13:22:44

Вашингтон /Xinhua/. Даваа гарагийн өглөө нэгэн этгээд Цагаан ордны хойд хашаан дээгүүр сэжиг бүхий боодолтой зүйл давуулан шидсэн байна. Иймээс тус ордонд нэвтрэхийг түр хугацаагаар хоригложээ.

Харин одоо Цагаан орны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж телевизийн NBC суваг мэдээллээ.  

Уг зүйлийг шидсэн гэж сэжиглэгдэж буй нэгэн эмэгтэйг тэр даруй саатуулан хорьж, түүнийг мөрдөн байцааж байна.  

Энэхүү хэрэг явдал Ерөнхийлөгч Барак Обама Арлингтоны Үндэсний оршуулгын газарт очиж, Нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөснийхөө дараа Цагаан ордонд буцаж ирснээс хэдхэн минутын дараа буюу 12:15 минутын үед болжээ.

Энэ нь тавдугаар сард Цагаан ордныг нэвтрэхийг түр хугацаагаар хориглосон  хоёрдахь тохиолдол юм. Үүнээс өмнө, тавдугаарын сарын 20-ны өдөр Цагаан ордны шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо буу барин явж байсан нэгэн хүнийг Америкийн нууц албаныхан буудаж унагасан хэрэг явдлын дараа ордны хаалгыг түр хааж байжээ.

Д.Нямтулга 

Холбоотой мэдээ