Баян-Өлгий аймгийг ирэх 5 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-09 19:29:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан аймгийн Хөгжимт драмын театрт үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу тус аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.

Тухайн бодлогын баримт бичгийн төслийг ард иргэд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намуудаас санал авч боловсруулжээ.

Үндсэн чиглэл нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Орон нутгийн хөгжлийн бодлого зэрэг 8 салбарын хүрээнд дэвшүүлсэн 21 зорилт, 118 дэд зорилтоос бүрдсэн байна.

Холбоотой мэдээ