Умард Солонгос пуужин харвасан боловч амжилтгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-05-31 10:42:30

СӨҮЛ. /Yonhap/. Өнөө өглөө Умард Солонгосын тал зүүн эрэг орчмоосоо пуужин харвасан боловч  амжилтгүй болсон байж магадгүй гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдлээ.

Тус хорооны мэдэгдэлд дурдсанаар “Умард Солонгос өнөө өглөө үүрийн 5:20 цагт Вонсан хотын ойролцоогоос пуужин харвах оролдлого хийсэн боловч уг туршилт амжилтгүй болсон байх магадлалтай” ажээ.
Чухам ямар ангиллын пуужин харвасныг Өмнөд Солонгосын цэргийнхэн нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд байлдааны бэлэн байдлаа дээшлүүлж байгаа ажээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, өнөө өглөө харвасан пуужин нь дунд тусгалын “Musudan” баллистик пуужин байж магадгүй юм.

Пхеньян өнгөрсөн сард гурван “Musudan” харвасан боловч бүгд амжилтгүй болсон юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ