Тарвага нутагшуулах ажил амжилттай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВХоёр жилийн өмнөөс эхэлсэн тарвага нутагшуулах ажил амжилттай үргэлжилж байна. Байгаль цаг уур, хүмүүсийн сөрөг нөлөөнөөс болж, жилээс жилд хорогдсоор байгаа энэ амьтныг өсгөж үржүүлэх ажил 2014 онд Баян-Өнжүүл сумаас эхэлж байв.
Энд 10 эм, 13 эр тарвага нутагшуулсан нь үр дүнгээ өгсөн тул 2015 онд Эрдэнэсант, Алтанбулаг зэрэг суманд 30 гаруй тарвага нэмж, нутагшуулсан байна. Харин энэ онд Завхан аймгаас 50 тарвага авчирсан нь Төв аймгийн Бүрэн суманд идээшиж байгаа ба цаашид тарвага нутагшуулах боломжтой газар орныг судалсаар байгаа юм.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг