“Монголын сайхан бичигтэн”- ий тэргүүн шагналтан Хаан банкны тэтгэлэг авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-30 21:25:33

Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос 19 дэх жилдээ зохион байгуулсан “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны тэргүүн байрын шагналт Сайнцагаан сумын 3-р сургуулийн сурагч М. Ганбагана Хаан банкны тэтгэлэг авахаар болжээ.

Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгсч, их дээд сургуулийн оюутан болох гэж буй өрхийн орлого багатай хүүхдүүдэд Хаан банк сан сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлдэг. 10 дахь удаагаа зарласан тэтгэлэгт Дундговь аймгаас 3 хүүхэд шалгарсаны нэг нь М.Ганбагана юм. Үндэсний бичиг үсгээ шамдан сурч, монгол хэл бичгийн улс, аймгийн олон удаагийн олимпиадаас алт, мөнгөн медаль хүртэж, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны тэргүүн байрт шалгаран МУИС- д суралцах эрхийн бичиг гардан авсан түүний амжилтыг Хаан банк сан ийнхүү үнэлжээ.

М.Ганбаганатай хамт тэтгэлэг авахаар Сайнцагаан сумын 4-р сургуулийн сурагч Л. Баасанренчин, Эрдэнэдалай сумын дунд сургуулийн сурагч Ш.Оюухулан нар шалгарсан байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ