14 сумын номын санд ном хандивлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн уран бүтээлчдийн "Шинэ санаа" нэгдлээс зохион байгуулж буй "Номын хишиг" аян 8 дугаар сарын 4 хүртэл үргэлжлэх юм. Тус аяны зорилго нь иргэдийн гар дээр байгаа цэвэрхэн уншсан номыг бусадтай хуваалцах, хөдөө орон нутгийн иргэддээ ном хүргэх, ингэснээр номонд иргэдийн анхаарлыг төвлөрүүлж, номтой нөхөрлүүлэхэд оршиж байна.
Уг аянаар цугларсан нийт номыг Өмнөговь аймгийн хөдөөгийн 14 сумын номын санд хандивлах юм. Өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн энэхүү аянд тус аймгийн "Галтууд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэг 50 ном хандивлахаа амлаад байна. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг "Эмонг Үнэт Өв" ТББ-ынхан хамт олнооро тус аянд нэгдэн ном цуглуулахаар болсон бөгөөд Монголын нэртэй эмэгтэй зохиолчдын төлөөлөл Б.Шүүдэрцэцэг тус аянд нэгдэж байгаагаа мэдэгдээд байгаа юм.
Уран бүтээлчдийн "Номын хишиг" аянаа өндөрлүүлэхээр товлосон өдөр буюу 8 дугаар сарын 4-нд Өмнөговь аймагт утга зохиолын нэгдэл үүсгэн байгуулсан өдөр ажээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн