Өвөр Монгол оюутнууд УОК-т 50 гаруй сая төгрөгийн хандив илгээжээ

COVID-19
sodonizm@gmail.com
2020-12-04 10:35:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг болгон Өвөр Монголын “Хуван шар байр” холбооноос 50 669 600 төгрөгийн хандивыг Улсын Онцгой комисст илгээжээ.


"Хуван шар байр" холбооны удирдах зөвлөлийн гишүүн Мита Сүмбэр, Чинзул, Уухан Жамьян нар Монгол Улсад суралцдаг бөгөөд энэхүү хандивын аяныг Өвөр Монголд санаачлан өрнүүлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Холбоотой мэдээ