Иргэдийн шинжилгээний бичгийг тусгай багажаар шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-02 19:21:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас мэдээлэл хийж  эрсдэлт бүс нутгаас иргэдээ татаж эхэлсэн энэ үед хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.  

Улаанбаатар хотоос 12, Дарханаас 8 нийт 20 автобус, 200 орчим жижиг тэрэгтэй нийт 1600 орчим иргэн ирсэн байна. Зорчин ирж буй иргэдийн шинжилгээний дүгнэлтийг Цагдаагийн байгууллагын шалгах багажаар уншуулан оруулж байгаа гэнэ. Энэ үеэр шинжилгээ өгөөгүй иргэн ирсэн байсныг илрүүлж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан гэдгийг ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ. Тус аймгийн харьяат 9000 гаруй иргэн орон нутагтаа ирэх хүсэлтээ Шуурхай штабт хүргүүлжээ. 


Холбоотой мэдээ