ОУШХБ-ын Ерөнхий Зөвлөлийн хуралдаанд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-25 16:00:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Ерөнхий Зөвлөлийн 111 дүгээр хуралдаан Женев хотноо өчигдөр буюу энэ сарын 24-нд эхэллээ. Цахимаар энэ сарын 27-ныг дуустал үргэлжлэх уг хуралд ОУШХБ-ын 133 гишүүн болон ажиглагч улс, байгууллагын төлөөлөгч оролцож байна.


Хуралдааны Ерөнхий хэлэлцүүлэгт Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үг хэлж, Монгол Улс COVID-19 цар тахлын хүнд цаг үед ОУШХБ өөрийн хүлээсэн чиг үүргээ тууштай биелүүлж, үйл ажиллагааны бодлого, стратегийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж байгааг онцлов.


Мөн тэрээр цар тахлын улмаас гадаадад гацсан монгол иргэдийг эх оронд нь ирүүлэхэд ОУШХБ-ын Монгол дахь салбар Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажиллаж буйг онцлоод цаашид НҮБ-аас тунхагласан “Аюулгүй, эмх цэгцтэй, дэг журамтай шилжилт хөдөлгөөний төлөө дэлхийн гэрээ”-ний хэрэгжүүлэхийн төлөө тус байгууллагатай цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ