Баян-Өлгий аймагт 256 иргэн гэрийн хяналтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-25 12:17:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт энэ сарын 6-ны өдрөөс хойш ажлын, эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр 551 иргэн иржээ.

Үүнээс одоогоор 256 иргэн гэрийн хяналтад байгаа. Үлдсэн хүмүүсийн ажиглалтын хугацаа дуссан аж.

Эдгээр иргэд Улаанбаатар хотоос гарахдаа Ковид-19 халдварын шинжилгээ хийлгэсэн байна. Замдаа Ховд аймгийн Дарви суманд дахин шинжилгээ өгчээ.

Мөн Баян-Өлгий аймагт ирсний дараа хурдавчилсан тестээр 159 хүнийг, PCR шинжилгээнд 153 хүнийг тус тус хамруулснаас бүгд сөрөг гарсан байна.

Харьяа сум, багийн эрүүл мэндийн төвийн эмч нар гэрийн ажиглалтад байгаа хүмүүстэй өдөр бүр холбогдож, хяналт тавьж байгаа ажээ.  

 

Холбоотой мэдээ