Шилэн дансны тайлан илгээлт хангалтгүй байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-11-24 11:35:35

Архангай /МОНЦАМЭ/. Санхүүгийн хяналт, аудитын албанаас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдалд аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагуудад улирал тутам дотоод аудит хийдэг.

2020 оны 3-р улирлын байдлаар ТЕЗ-ын харьяа 172 байгууллагад хийсэн аудитын дүнгээр шилэн дансны цахим сайтад мэдээлэл байршуулалт 96 хувьтай байгаа боловч улирлын тайлан илгээлт хангалтгүй буюу 57 хувьтай байна. Иймд төрийн байгууллагууд байршуулсан мэдээллээ хянаж, илгээх талд онцгой анхаарах шаардлагатай байгааг аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ