Трампыг дэмжигчид болон эсэргүүцэгчид хооронд мөргөлдөөн гарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-28 15:47:20

САН-ДИЕГО. /VOA/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трампыг дэмжигчид болон эсэргүүцэгчид хооронд мөргөлдөөн гарсан байна.

Калифорни муж улсын Сан-Диего хотын чуулганы танхимын гадаа болсон энэ хэргийн үеэр хүмүүс хоорондоо чулуу, усны сав шидэлцэж, эмх замбараагүй байдал үүсчээ. Улмаар цагдаа нар мөргөлдөөнийг зогсоохын тулд 35 хүнийг баривчилжээ.

Харин үл хөдлөх хөрөнгийн магнат Дональд Трамп энэ үеэр ирэх сарын 7-нд болох Калифорни муж улсын сунгаанд бэлтгэж Мексикийн хилийн ойролцоо кампанит ажлаа өрнүүлж байсан байна. Тэрбээр хууль бус цагаачдыг АНУ-д оруулахгүй байх зорилгоор хилийн дагуу хана барина гэж амласан билээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ