Мөрөн суманд сэжигтэй тохиолдол илэрсэн учраас гарах хөдөлгөөнийг бүрэн хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-23 10:48:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 43-р хуралдаан боллоо. Тус хуралдаанаар төрийн албан хаагч нарын дунд хийсэн тандалт шинжилгээгээр сэжигтэй тохиолдол илэрсэн учраас өнөөдөр 22 цаг хүртэл Мөрөн суманд хөдөлгөөнийг хязгаарлан тэг зогсолт хийнэ гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Д.Дашням мэдээллээ.

Шинжилгээний хариу албан ёсоор батлагдаж гарах хүртэл иргэд тайван байж амны хаалтаа тогтмол зүүж гэрээсээ гарахгүй байх шаардлагатай гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.
Мөрөн суманд томоохон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож ариутгал халдваргүйтгэл, мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор оношилгооны тодорхой цэгүүдэд тандалт судалгааг өргөн цар хүрээтэй хийхээр болжээ. Харин аймаг руу УОК-ын зөвшөөрсөн салбарын автомашинуудыг л нэвтрүүлэх аж.
Холбоотой мэдээ