Халамж авдаг иргэд цахимд бүртгүүлснээр банкин дээр дугаарлах шаардлагагүй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-20 11:31:16

Дорнод /МОНЦАМЭ/. Бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоосон энэ өдрүүдэд нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн хугацаанд өөрчлөлт оруулж, хэд хоногийн өмнө олгож эхэлсэн. Энэ төрлийн санхүүжилт авдаг иргэдийг цахим бүртгэлд бүртгэх ажлыг хийж байна.

Цар тахалтай энэ үед заавал банкин дээр ирж үйлчлүүлэх шаардлагагүй гэдгийг банкны зүгээс анхааруулсаар байгаа юм. Дорнод аймгийн хувьд халамжийн үйлчилгээ авдаг гурван мянга гаруй иргэн бий. Өнөөдрийн байдлаар тэдний 30 орчим хувь нь буюу 400 орчим нь цахим бүртгэлдээ бүртгүүлээгүй учраас банкин дээр ачаалал үүсгэж байна. Энэ удаа банкаар үйлчлүүлэхэд нь цахимаар бүртгэж байгаа учир ирэх сараас дээрх хүндрэл гарахгүй гэв. 

Холбоотой мэдээ