Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АСДҮОУХ-ийн 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-11-20 10:53:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгээс тус хүрээлэнгийн 25 жилийн ойд зориулан “Ардчилал одоо ба ирээдүйд” сэдвийн дор зохион байгуулж байна. Өчигдөр эхэлсэн уг хурал өнөөдөр өндөрлөх юм.


"COVID-19"-ийн улмаас цахимаар зохион байгуулж буй олон улсын бага хурлын үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн сонгуулийн ирээдүй, Мьянмар дахь ардчиллын ирээдүй, Африк дахь улс төрийн оролцоо, Төв ба Зүүн Европын ардчилал, Латин Америкийн ардчилал, тогтвортой ардчилал зэрэг дэд сэдвээр 12 хуралдаан зохион байгуулж байгаа бөгөөд АСДҮОУХ-ийн 33 гишүүн орны төлөөлөгч оролцож байна.


Тус хүрээлэнгийн 25 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин видео мэндчилгээ илгээсэн юм. Гадаад харилцааны дэд сайд илгээсэн мэндчилгээндээ, "Ардчиллыг нэг далайлтаар хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс  ардчиллын үнэт зүйлийн талаарх боловсролыг дээшлүүлж, байнга сайжруулж байх шаардлагатай" хэмээн онцлон тэмдэглэв.

Холбоотой мэдээ