Мөрөн сумын 700 өрхөд 10 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-19 21:16:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Онцгой комиссын 11-р хуралдаан болж өрхийн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой 700 өрхөд 10 сая төгрөгийн хүнс, түлшний тусламж үзүүлэхээр боллоо.

Тус айл өрхүүдийн судалгааг багийн Засаг дарга нар болон сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар гаргасан бөгөөд хүнс тэжээлийн  хөтөлбөрт хамрагддаг иргэдийг давхардаж хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Мөн Мөрөн Хот тохижилт үйлчилгээний төв ХХК-ийн үйл ажиллагааны зардалд 3 сая төгрөг шийдвэрлэж халдвар хамгаалал, ариутгалын бодис болон нохой устгалд зориулахаар болсон байна.

 


Холбоотой мэдээ